feature-top

Тогтвортой хөгжил боловсролын хүрээнд

Тогтвортой хөгжил гэдэг нь ирээдүй хойч үеийнхээ хэрэгцээгээ хангах боломжыг алдагдуулахгүйгээр өнөөдрийнхөө хэрэгцээг хангахыг хэлнэ гэж үздэг. Миний өнөөдрийн үйл ажиллагаа бидний маргаашийн ирээдүйд эерэгээр эсвэл сөрөгөөр нөлөөлж байдаг учир ерөнхий боловсролын сургуулиуд болон боловсролын байгууллагууд нь хүүхэд залуучуудыг хариуцлагатай, дэлхийн иргэн болгон төлөвшүүлэх, хамтран аж төрөх, хамтран ажиллах, суралцахад сургах, уур амьсгалын өөрчлөлт зэрэг глобал асуудлуудыг хамтдаа шийдэн сургахад чиглэн ажиллах хэрэгтэй болж байгаа юм.Мөн тогтвортой хөгжлийн боловсрол нь хүрээлэн буй орчны асуудал болох ус, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон төрөл зүйл, тогтвортой үйлдвэрлэл болон хэрэглээгээр хязгаарлагдах бус ядууралтай тэмцэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх болон олон төрлийн зүйлийг хамгаалан авч үлдэх, ар түмний уламжлалт зан үйлийг хамгаалах зэрэг нийгмийн асуудлуудыг хамарч байна. Иймд миний бодлоор байгаль нийгмийн хүчин зүйлсийг тэнцвэртэй байлгах нь тогтортой хөгжил гэж бодож байна. Байгаль орчны тогтвортой хөгжил нь байгалийн нөөцийг үр өгөөжтэй ашиглан эко системийн тэнцвэрт байдлыг хадгалж үр шимийг урт хугацаанд хүртэх боломжийг бүрдүүлэн хүртээмжтэй эдийн засгийн өсөлт нийгмийн тогтортой хөгжлийн суурь хүний амьдралын чанарыг сайжруулах үндэс болно. Иймд байгаль орчны тогтвортой хангахад нутгийн иргэд олон нийтийн оролцоо чухал юм. Байгалын нөөц баялагыг хэмнэлттэй үр ашигтай зохистой ашиглах цэвэр технологийг дэмжих, хаягдал багатай тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээг төлөвшүүлэх хэрэгтэй. Мөн байгаль орчны нөхөн сэргээлтийг ОУ ын стандартын түвшинд хийж хэвшүүлэх, байгальд ээлтэй хандлага, зөв дадлыг төлөвшүүлэх нь чухал юм. 

Файлууд (1):

?????????? ??????.docx
Нийтэлсэн:      Огноо: 2019-04-28 20:44:29 Уншсан тоо:  810

Таг:

Ангилал: Цэс-Сайн туршлага

Сэтгэгдэл бичих

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.