feature-top

Төсөлт тоглоомоор хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх арга зүй

Арга зүй туршлагыг хэрэгжүүлэх хүрээ: СӨБ-ын байгууллагын багш, ажилтан

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр цэцэрлэгийн багш

Арга зүй туршлагыг хэрэгжүүлэх хүрээ: СӨБ-ын байгууллагын багш, ажилтан

Төсөлт тоглоомын гол онцлог, шинэлэг тал: Төсөлт тоглоомоор дамжуулан хүүхэд өөрөө бүтээлчээр хөгжих үзэл санаа бөгөөд сургалтын онцлог нь хүүхэд нэг бүрийн хэл яриаг хөгжүүлж, төрсөн нутгаараа бахархах сэтгэгдлийг төлөвшүүлж, түүхэн замналыг мэдүүлэх, багш хүүхэд судлаач байж, эцэг эх хамтран ажиллах боломжтой.

Төсөлт тоглоомын үндэслэл: Конструктивист онол буюу хүүхэд өөрөө хийнгээ мэдлэг бүтээх сурган хүмүүжүүлэх онол дээр тулгуурлан хийнгээ сурдаг, сурангаа хийдэг төсөлд суурилсан тоглоом.

Туршиж хэрэгжүүлсэн байдал: 2018-2019 оны хичээлийн жилд Бэлтгэл бүлгийн нийт 32 хүүхдэд төсөлт тоглоомын үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэхдээ зугаалгын явцад хүүхдүүдийн яриа, сэдлээс үүдэн “Нутгийн хөшөө дурсгал, ан амьтадтай танилцах” сэдвийг сонгон авч 2018 оны 9 сараас 11 сар хүртэлх 2 сарын хугацаанд хэрэгжүүлсэн.

Туршлагыг хэрэгжүүлснээр гарсан үр дүн:

  • Хүүхэд багш, эцэг эхийн хамтын оролцоо сайжирсан
  • Хүүхдийн хэл ярианы чадвар болон үгийн баялаг, идэвхтэй үгийн нөөц нэмэгдэх
  • Хүүхэд өөртөө итгэлтэй болох
  • Хүүхэд судлаач болох
  • Хүүхэд идэвхтэй үйл ажиллагаанд оролцох, санаачилгатай байх
  • Хүүхэд бүр илтгэгч байх

Хичээл үйл ажиллагаанд гарсан өөрчлөлт:

  • Төсөлт тоглоомын сургалтын аргыг хэрэгжүүлснээр сургалтын хэрэглэгдэхүүн баяжигдаж орчин өөрчлөгдсөн
  • Эцэг эхийн оролцоо нэмэгдсэн
  • Хүүхдүүд багаар ажиллах, чөлөөтэй сонголтоороо тоглох боломж олгосон

Суралцагчдад гарсан өөрчлөлт:

Оюун ухааны хөгжлийн хувьд:

·         Эргэцүүлж төсөөлөх, учир шалтгааныг нь тогтоосон

·         Тоглох явцдаа хүүхдүүд өөрөө эрэл хайгуул хийж, бодож сэтгэж байсан

·         Орон нутгийн хөшөө дурсгалын нэрийг нэрлэж, үүсэл хөгжил, түүхэн замналыг мэдсэн

·         Нутаг орныхоо хөгжил дэвшлээр бахархаж, орчинтойгоо зохистой харьцах, шинийг санаачлагч сайн илтгэгч, бусадтай мэдлэгээ хуваалцах чадвартай болж төлөвшсөн.

·         Орон нутгийн онцлог өөр өөр гэдгийг мэдэж соёлд суралцсан.

·         Дүрслэн урлах үйлд сонирхолтой болж, урлагийг мэдрэх, зурах, урлан бүтээх үйлд бүтээлчээр оролцож, урлагийн бүтээлийг таашааж сонирхдог болсон.

Нийгэмшихүйн хөгжлийн хувьд:

·         Бусдын хөдөлмөрийг дээдэлж, бусдын үзэл бодолд хүндэтгэлтэй хандаж байсан

·         Асуух, хариулах зэргээр үзэл бодлоо илэрхийлэх, нийгмийн үйлчилгээний харилцаанд биеэ авч явж сурах, өөрийн хариуцлагыг ухамсарлах гэх мэт эерэг сайн тал ажиглагдаж байна.

·         Хүүхдүүд багаар хамтран ажиллах, суралцах үйлд идэвхтэй оролцож бие биеэсээ суралцах үйлд сурсан.

·         Хүүхэд өөрийн санаачлагаараа тоглоом болон үйл ажиллагаанд оролцож хийж гүйцэтгэж суралцсан.

Харилцааны чадварын хувьд:

·         Бусдыг тэвчээртэй сонсож анхаарах болсон.

·         Хүндэтгэлийн, гуйсан, хүссэн үг хэллэгийг яриандаа хэрэглэх, учирлаж тайлбарлаж илтгэх чадвартай болж төлөвшиж байна.

 

Арга зүй, туршлагыг хэрэгжүүлэх аргачлал, процесс:

“Нутгийн хөшөө дурсгал, ан амьтан” төсөлт тоглоомыг хэрэгжүүлэхдээ юуны түрүүнд сэдвийн хүрээнд хийх үйл ажиллагааны дэс дараалал, алхмыг гаргаж, түүнийгээ хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлсэн.

 

“Нутгийн хөшөө дурсгал, ан амьтан” төсөлт тоглоомын үйл ажиллагааны алхам

1-р алхам: Төсөлт тоглоомын сэдвийн хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөө гаргах

2-р алхам: Хүүхдүүд өөрийн судалж буй хөшөө дурсгалуудтай аав, ээж гэр бүлийнхэнтэйгээ зугаалга, аялал, экскурс хийж танилцах

3-р алхам: Багш хүүхдүүд хамтран “ Нутийн хөшөө дурсгал, ан амьтан” сэдвийн хүрээнд ангид хийгдэх зураг төслөө гаргах

4-р алхам: Аймгийнхаа хөшөө дурсгал, ан амьтдын тухай видео бичлэг, зурагт үзүүлэн үзүүлэх

5-р алхам: Хүүхдүүд өөрийн сонирхсон дурсгалт хөшөө, ан амьтдыг сонгох

6-р алхам: Багш, эцэг эх, хүүхдүүдэд хамтран судалгаа хийх чиглэлийг танилцуулах

7-р алхам: Өөрсдийн сонгосон дурсгалт хөшөө, ан амьтдыг аав ээжтэйгээ хамтран бүтээл хийх

8-р алхам: Амьтдын амьдрах орчин, дурсгалт хөшөөний орчныг бүрдүүлэх

9-р алхам: Баг маск хийх \өөрийн сонгосон амьтдаар\

10-р алхам: Эцэг эхтэйгээ хамтран судалсан судалгааг бусдад танилцуулах \илтгэл\

11-р алхам: “Нутгийн хөшөө дурсгал, ан амьтан” үзвэрийн тасалбар хийх

12-р алхам: Нээлтийн үйл ажиллагааны урилга хийх

13-р алхам: Шүлэг дуу цээжлэх

14-р алхам: “Нутгийн хөшөө дурсгал, ан амьтан” нээлтийн бэлтгэл ажил хийх

15-р алхам: Нээлтийн хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаа зохион байгуулагдах

16-р алхам: Төгсгөлд нь хүүхдүүд өөрийн сурсан мэдсэн зүйлээрээ аав, ээж болон багш ажилчдад тайлан тавих

17-р алхам : Ирсэн зочдоос санал хүсэлт авах

 “Нутгийн хөшөө дурсгал, ан амьтан” төсөлт тоглоомын хүрээнд хийгдэх

ажлын төлөвлөгөө

2018.09-11-р сар

д\д

Хийгдэх ажил

Он сар

Хүрэх үр дүн

Хариуцах эзэн

 

1.

Орон нутгийнхаа хөшөө дурсгалтай газраар зугаалах

 

5\15

Орон нутгийн хөшөө дурсгалын түүхийг мэддэг болно.

Багш эцэг эх хүүхэд

 

2.

Хүүхдүүд өөрсдийн сонирхсон ан амьтан, хөшөө дурсгалыг сонгож судлах

5\20-с

6\20 хүртэл

Өөрсдийн сонгосон ан амьтан, хөшөө дурсгалын талаар мэдлэгтэй болно.

Багш эцэг эх хүүхэд

 

3

 

Хулдаасан самбар хйих

 

6 сар

“Нутгийн хөшөө дурсгал, ан амьтан” төсөлт тоглоомын хэрэгжилтийг бусдад сурталчилна.

Багш эцэг эх

4

Урилга хийх

10 сар

Хэрэгжиж буй ажлаа бусдад түгээн дэлгэрүүлнэ.

Багш хүүхэд

 

5

 

Тасалбар хийнэ.

 

10 сар

Өөрсдийн хийсэн бүтээлээр бахархах, санхүүгийн эх үүсвэр тавигдана.

Багш хүүхэд

6

Хүүхдүүд өөрсдийн судалсан ан амьтан, хөшөөг хийх

9,10 сар

Өөрсдийн хийсэн бүтээлээр бахархаж сурна.

Багш хүүхэд эцэг эх

7.

Бүх үйл ажиллагааг зургаар гаргасан самбар гаргах

10 сар

Үйл ажиллагааг бусдад сурталчилна.

Багш

8

Төвүүдийг тохижуулах

9-11сар

Тохилог орчин бүрдэнэ.

Багш хүүхэд

9

Тайлан тавих

11сарын 14

Төсөлт тоглоомын явцад хүүхдэд гарсан ахиц амжилт, үр дүнг тайлагнана.

Багш хүүхэд эцэг эх

 

Нутгийн “Хөшөө дурсгал, ан амьтан” төсөлт тоглоомын

хаалтын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын төлөвлөгөө

 

д\д

 

Хийгдэх ажил

 

Хугацаа

 

Хариуцах эзэн

1

Үйл ажиллагааг тайлбарлах 1 хүүхэд бэлтгэх

 2018 оны 11 сарын 14-нд Бэлтгэл ”А” бүлэгт

Багш, туслах багш

2

Илтгэл тавих 16 хүүхэд бэлтгэх

Багш, эцэг эх

3

Хүүхдүүд өрсдийн хийсэн бүтээлийн дэргэд зогсож тайлбарлах

Багш, хүүхэд

4

Шүлэг уншин, дуу дуулах

Багш, хүүхэд

5

Зочдыг угтах, үдэх 2 хүүхэд бэлдэх

Багш

6

Багш хүүхдүүд үндэсний хувцастай байх

Багш, туслах багш, хүүхэд

7

Хүмүүсийн санал хүсэлтийг авдаг 3 хүүхэд

Багш, хүүхэд

8

Багш нээж үг хэлэх

Багш

9

Тасалбар хураах 2 хүүхэд

Багш, хүүхэд

 

 

 

Нийтэлсэн:      Огноо: 2019-04-19 17:23:10 Уншсан тоо:  78

Таг:

Ангилал: Зөвлөх багш нарын туршлага

Сэтгэгдэл бичих

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.